Парисын өдрүүд...
Мирабо гүүрэн
доогуур Сена мөрөн цаглан урсана.
Модот гудамжнаа
цэцгийн дэлбээ хөглөрөн хэвтэнэ.
Инээд хөөр, баяр
гуниг алсран одно.
Эерэг эсрэг
сэтгэгдэл, эмзэглэл хошигнол тасарна.
Таван сарын Парисын
салхинд алчуур хийснэ.
Тавлаг алхах хөлийн
чимээ холдон одно.
Шиврээ бороонд
үсний үзүүр нороод л хатна.
Шим шим сэтгэл
гуниглаад л сэргэнэ.
Найргийн Парис
сэтгэлийн учиг сэдрээж,
Нам гүмхэн оройг
инээд хөөрөөр цалгиана.
Холоос ирсэн бид
Парисын сайхныг бэдэрч
Хоромхон хугацаанд
хүмүүний зам огтлолцоно. /2012/
No comments:
Post a Comment