Thursday, January 18, 2018

Самбуугийн Хөвсгөл 

 Хэл бичгийн ухааны доктор (Sc.D), профессор 1982 онд Эрхүүгийн Их Сургуулийг төгссөн. 1992 онд "Монголын жүжгийн зохиолын төрөл зүйл бүрэлдсэн нь" сэдвээр хэлбичгийн ухааны дэд докторын зэрэг, 2005 онд "Саран хөхөөний намтар" жүжгийн зохиолын шинжлэл" сэдвээр шинжлэх ухааны докторын зэрэг тус тус хамгаалсан.
  • 1995 он "Монголын жүжгийн зохиолын төрөл зүйлийн асуудлууд" ном 
  • 1998 он "Орчин үеийн Монголын уран зохиолын түүх" III дэвтэрт "Жүжгийн зохиол" бүлэг 
  • 2014 он "Орчин үеийн Монголын уран зохиолын түүх" IV дэвтэрт "Жүжгийн зохиол" бүлэг 
  • 2004 он "Д. Равжаагийн "Саран хөхөөний намтар" жүжгийн "Горим"-ын эх бичгийн судалгаа" ном 
  • 2011 онд Д. Равжаагийн "Саран хөхөө" жүжгийн зохиолын шинжлэл, бичвэр судлал" ном
 МУБИС-д Гадаадын уран зохиолын багшаар ажилладаг.
  • "Дорно дахины уран зохиол" (1997, 2003, 2010, 2014)
  • "Өрнө дахины уран зохиол" (2006, 2010) Их сургуулийн сурах бичиг бичсэн. 
  • "Өрнө дахины уран зохиолын дээж бичиг" ном эмхэтгэл хэвлүүлсэн
  • "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Сүн улсын хүйтэн уулын бичиг", "Улаан асрын зүүд", "Тан улсын яруу найраг", зэрэг номын монгол бичгээс кирилл бичигт хөрвүүлсэн. 
  • Монголын орчин үеийн жүжгийн зохиол "Саран хөхөөний намтар" жүжгийн судлалаар монголд болон гадаадад 70 гаруй өгүүлэл хэвлүүлсэн. 

No comments:

Post a Comment